Газарчин сургуулийн бичлэгийг ашиглав.
АНГЛИ ХЭЛ СУРЦГААЯ
АНГЛИ ХЭЛ хэрхэн амар хялбар сурах талаар цуврал хичээл маягаар оруулъя. Ердөө гурав дөрөвхөн хичээл шүү.
Англи хэл сурахдаа ерөнхий 3 үе шаттай сурна гэж ойлго. Эхлээд уншиж
сурна, дараа нь өгүүлбэр бүтээж сурья, дараа нь өгүүлбэрээ найруулж
сурна. Үе шат болгоныг бага зэрэг дэлгэрүүлбэл, эхлээд англи хэлний авиа
үсэг, үгийг зөв дуудаж сурна, дараа нь тэр зөв дуудаж сурсан үгээрээ
өгүүлбэр бүтээж сурна, дараа нь тэр өгүүлбэрээ зөв найруулж ярьж сурна.
Харин энэ үе шат болгонд шаардлагатай дүрмийн зүйлс сурч тогтооно.
Өөрөөр хэлбэр эдгээр үе шат тодорхой дүрмэнд суурилагдсан байх ёстой.
Гурван давхар хауз барьж байнаа гэж ойлговол эхний шат суурь буюу 1-р
давхар, хоёрдахь шат 2-р давхар, 3 дахь шат нь дээд давхар болно. Харин
дүрмийг барилгын материал, барилга барихад зайлшгүй хэрэгтэй зүйл гэж
ойлго, зайлшгүй хэрэгтэй цөөн хэдэн дүрэм тогтоох хэрэгтэй. Сууриа сайн
тавьбал сайн хаузтай болно, үгүй бол нураад унана. Гэхдээ өөртөө
итгэлтэй бай, барилгачин өөртөө итгэхгүй бол яаж хауз барих вэ.
Англи хэл сурахад хамгийн асуудалтай зүйл бол зөв уншиж сурах явдал билээ. Эхний үе шатанд анхнаасаа үсэг, эгшиг, үсэг авианы нийлэмжийг зөв уншиж сурвал бүх хэл сурахын үндэс суурь зөв тавигдана, зөв хэллэг дуудлагатай болж чиний ярьж хэлж буй үгийг англи хэлтэй хүн сонсож ойлгоно гэсэн үг. Тэгэхээр англи хэл сурах анхны бичлэг зөв уншиж сурахад чиглэнэ. Гэхдээ энэ үе шатны онцлог нь нэг их дүрэм гээд байх юм байхгүй. ЦЭЭЖИЛЖ ТОГТОО, өөр арга байхгүй. Эгшгийн хувьд үгийн эхэнд, дунд, адагт, битүү үед яаж дуудах вэ гэдэг ерөнхий мөрдлөг бий. Эгшиг гийгүүлэгч авианы 50 орчим дуудлага, эгшиг, гийгүүлэгчийн нийлэмж 90 орчим бий. Цээжилнэ дээ. Эдгээрийг хэр хурдан цээжилнэ, чи төдий чинээ хурдан 1-р үе шатаа дуусгана. Англи хэлний 26 үсгийг ба бэ-гүй уншдаг болчвол танд сайхан ирээдүй харагдаж байна гэсэн үг. Аудио хичээл (хүүхдэд зориулсан маш сайн дуудлагатай хичээлүүд бий), бичлэг, ТВ үз (доороо англи бичигтэй байвал сайн), дуу сонс. Харин илүү их дүрэмтэй 2-р шат чамайг хүлээж байгаа шүү.

Энэ үе шатны унших ном гэвэл А. Аюурзаны “20 хоногт англи хэл
сурах бичиг” номны эхний 2 хичээлд маш сайн тайлбарласан бий, Ж.
Оюунцэцэгийн “Англиар хэрхэн зөв уншиж сурах вэ?”, Батсүхийн “Англи
хэлний зөв унших” зэрэг номноос үзнэ. Бүх сурах бичиг бичиг энэ тухай
дээр бий, бидний хувьд сурах бичиг гол нь биш, харин яаж англи хэл сурах
нь л гол нь болохоор сурах бичгээс хэрэгтэйг нь л ав, унш, тогтоо. Зөв
уншиж сурахад хэлний байрлал их ач холбогдолтой, хэлээ хэрхэн яаж
байрлуулж хэлж байна вэ гэдгээ анхаар.
Заа тэгээд залхууралгүй тууштай үзээд байвал гайгүй дээ. Амжилт хүсье.
PS: Ер нь аливаа хэлийг бие даан сурж оролдъё гэж бодож байгаа бол
бодол сэтгэлдээ сайн ойлгож ухамсарлаж, тууштай байх хэрэгтэй. Зиа хэл
сурч байна гээл ганц хоёр хоног харчаад больчдог тал бий шүү, тэгвэл та
хэзээ ч сурахгүй. Аливаа нэг зүйлийг сурах, эзэмших, оролдоход тодорхой
хэмжээний золиос буюу цаг хугацаа, оролдлого, хичээл зүтгэл заавал байж
гэмээнэ үр дүнд хүрдэг. Өдөр тутам сэргэг сэргэлэн үедээ оролд, өглөө
бол сайн, гэхдээ өдөр тутам олон цаг биш, өдөрт 1-2 цаг, үр дүнтэй бол
30 минут болно. Гэхдээ сурч буй юм болгоноо ой тойндоо тогтоож бай.
Маргааш нь сэргээж дахин давт, тархиндаа сайн суулга, өөрийгөө албад.
Англи хэл гайгүй сурах эсэх зөвхөн чамаас 100 хувь хамаарна.
http://sarnai99.blog.gogo.mn/read/entry74318 хаягнаас ашиглан дээрх сургалтын аргыг сонгож орууллаа.
No comments:
Post a Comment